8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүхэдтэйгээ зочлох” өдөрлөг болно

2016-09-09 13:16:33

Бага насны болон сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн газар, “Даян дэлхийг тодорхойлогч” төрийн бус байгууллагатай хамтран “Амин хариуцлага-Хүүхэдтэйгээ зочлох” өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг маргааш өдрийн 12-15 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох аж. Энэхүү өдөрлөгийн үеэр зарим уулзваруудаар баруун гар тийш эргэх эсэх талаар иргэдээс санал авах юм байна.  Мөн “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” аяны талаар танилцуулж, хүүхдийг хэрхэн аюулгүй зөв тээвэрлэх талаар эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх ба хүүхдийн суудал хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл