Баруун гурван аймаг буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн гэрэл цахилгааныг маргааш өглөө 07-22:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ. ОХУ-аас хавар, намрын нэг өдөр гэрэл цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийдэг аж. Үүний дагуу дээрх аймгуудад цахилгаан хязгаарлах юм байна. Тус аймгууд ОХУ-аас импортоор гэрэл цахилгаан авч, эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг. Энэ хугацаанд тус аймгууд Дөргөний цахилгаан станцаас хязгаартай гэрэл цахилгаан авч, Нэгдсэн эмнэлэг, шуудан холбоо, захиргаа зэрэг онцгой албан газруудаа эрчим хүчээр хангахаар болсон байна.
Маргааш баруун гурван аймгийн гэрэл цахилгааныг хязгаарлана
2016-09-09 13:32:56