8o
Улаанбаатар хот
mobile menu

Харгалзах хүнгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулсан багш нарт хариуцлага тооцжээ

2016-09-09 14:28:06

Энэ сарын 1-ний өдөр хоёр сурагч хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөж  гэмтсэн хэрэг гарсан билээ. Уг хэрэгт цагдаагийн газраас шалгалт явуулж 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль, есдүгээр сургуулиудын 2 багшид Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасныг үндэслэн хариуцлага тооцжээ. Иймд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан та 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэйг замын цагдаагийн газраас сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл