8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2016-09-09 15:07:42

УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Өмнөх парламентын баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудыг эцсийн найруулга сонсоогүй, ёсчлоогүй гэдэг шалтгаанаар хууль санаачлагчид нь буцаасан билээ. УИХ-ын энэхүү үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Харин Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн буюу есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл