8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ

2015-11-10 11:45:00

Энэ сарын 8-нд Сэлэнгэ аймагт прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл