8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван тонн цайруулсан самар тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ

2016-09-09 16:30:48

Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор  их хэмжээний цайруулсан самар оруулахаар завдсан этгээдийг саатуулжээ. Эл хэрэг өчигдөр гарсан бөгөөд самар ачиж явсан иргэн С- нь  арав орчим тонн самар ачсан байжээ. Энэхүү самрыг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн аж. Иргэн С-ийг "Ойн тухай хууль тогтоомж"-ийг санаатайгаар зөрчиж гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан тул ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Амьдрахын тулд овоо хөдөлмөрлөсөн байна. Энэ байгалын баялгыг хуулийн дагуу хураадаг юм гэхэд тухайн самарыг цааш нь яаж эх орны баялаг болгож байгаа талаар ямарч мэдээлэл байдаггүй шүү дээ. Мэдээлдээ
2016/09/09 202.9.44.135