8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр баруун гурван аймгийн гэрэл цахилгааныг хязгаарлана

2016-09-10 10:58:00

Баруун гурван аймаг буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн гэрэл цахилгааныг өнөөдөр өглөө 07-22:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ.  ОХУ-аас хавар, намрын нэг өдөр гэрэл цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийдэг аж. Үүний дагуу дээрх аймгуудад цахилгаан хязгаарлах юм байна. Тус аймгууд ОХУ-аас импортоор гэрэл цахилгаан авч, эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг.  Энэ хугацаанд тус аймгууд Дөргөний цахилгаан станцаас хязгаартай гэрэл цахилгаан авч, Нэгдсэн эмнэлэг, шуудан холбоо, захиргаа зэрэг онцгой албан газруудаа эрчим хүчээр хангахаар болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл