8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Загастайн давааг засч эхэлжээ

2016-09-11 11:06:00

Бороо, үеийн улмаас эвдэрч, зорчигчдод хүндрэл учруулаад байсан Завхан аймгийн Загастайн давааны 67 км автозамыг засах ажил эхэлжээ. Уг ажлыг аймгийн удирдлагууд “Сэтгэлийн дэм” аяны хүрээнд иргэдээс цугласан хандивын мөнгөөр гүйцэтгэж байгаа юм байна. Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км автозамын эвдрэл ихтэй хэсэг болох Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамыг засварлах ажлыг 2012 онд эхлүүлж байжээ. Гэвч хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн гацаад байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл