Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тус аймгийн оршин суугч Н-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна. Оношийг баталгаажуулахаар өвчтөнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна.
Дорнод аймагт боом өвчний шинж тэмдэг хүнээс илэрчээ
2016-09-10 11:39:00