8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүр: Өөрийнхөө талаар, амьдарлынхаа тухай бодох цаг гарга

2016-09-10 12:27:00

ХОНЬ - (3/21-4/19)

Ажил хэрэг амжилттай. Дотоод сэтгэлийн тайван байдалд анхаарвал гаднах асуудал үгүй болно. Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс олон байна. Өнөөдөр юу мэддэг нь биш хэнийг таних вэ гэдэг нь чухал. Юу ч хийсэн амжилттай, хүнд ажлыг барьж аван амжуул. Хамт ажиллагсдынхаа нэгтэй романтик харилцаа тогтоож магадгүй. Цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл хянуур бай.

ҮХЭР - (4/20-5/20)

Өөрийн оюун ухаанаа сэргэг байлга. Таны эргэн тойронд хийх зүйл их байна. Бүгдийг чадварлаг амжуулсанаар та амжилтанд хүргэнэ. Ирээдүйн төлөвлөгөөнд тань өөрчлөлт гарна. Эх сурвалжаас авсан мэдээлэл чамд тодорхой зураг гаргаж өгнө. Шүүлтүүр эхэлтэл тэвчээртэй байх хэрэгтэй. Ихэнх Үхрийнхэн аз жаргалтай байх бөгөөд бусадтай нийцтэй, тааламжтай байх болно.  

ИХЭР - (5/21-6/21)

Ажил дээрх таатай харилцаа өнөөдрийг хөгжилтэй өнгөрөөхөд туслах болно. Хошигнохдоо болгоомжтой байхгүй бол даргынхаа уурыг хүргэж болзошгүй. Та маш сайн ажилласнаар шагнал урамшуулал, цалингаа нэмүүлэх болно. Бие даан ажиллах хүсэл тань биелнэ. Өөртөө ямар боломж байгааг сайтар судал. Яагаад өөрийн дураар эрх чөлөөтэй ажлаа хийж болохгүй гэж.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр тун завгүй өнжих болно. Охины ордод cap, Буд гараг хоёр байгаа тул таны хувьд сэтгэлийн тэнхээ, оюун ухаанаа хослуулах чадвар өндөр байна. Анхаарал төвлөрүүлэх естой ямар ч ажил байсан яг одоо хийхэд тохиромжтой. Гүйцэтгэж дуусгасандаа та бардам байх болно. Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Ажилд орох ярилцлага, унаа тэрэг худалдаж авах зэрэг амжилттай байх болно. Гэртээ ганцаар сууж зурагт үзэж байх цаг биш.  

АРСЛАН - (7/23-8/22)

Өөртөө цаг гаргаж, амрах үедээ гайхалтай сайхан санаануудыг олох болно. Эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ өөрчлөхөөс гадна химийн зүйлсээс хол байх хэрэгтэй. Жижигхэн цэцэрлэг зүлэгжүүлж шинэ ногооны үр тарьж яагаад болохгүй гэж. Танд нэг аяга шороо байхад л хангалттай. Өрөөний анд болон хайртдаа цаг гарга. Өөрийн хүсч байгаа зүйлээ цаасан дээр бич. Танд итгэл үнэмшил хамгийн их хэрэгтэй.

ОХИН - (8/23-9/22)

Од эрхэсийн таатай нөлөөгөөр танаас гайхалтай шинэ санаа, төлөвлөгөө гарна. Таны итгэл найдвар сэргэж, мөрөөдпөө биелүүлэхээр санаа шулуудна. Ирээдүйгээ аль болох гэгээлэг бас завгүй байгаагаар төсөөл. Гадаад үзэмжиндээ анхаарч, сайхан хувцаслахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна таны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөхөд нөлөөлнө. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ.    

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Та ажилдаа шургуу орно. Болгоомжтой байгаарай ажилдаа хэт автсанаар энергээ алдаж болно. Сандралгүй ухаалгаар сэтгэл хангалуун байхад анхаарлаа хандуул. Таныг амжилтандаа хүрэх гэж хичээж байхыг хэн нэгэн анзаарах бололтой. Ажил хайж буй жинлүүр магадлал тун бага байна даа. Сайн дурын ажил сэтгэл ханамж өгнө. Бизнесийн харилцаа холбоо анд нөхдийн холбоо ч болж магад. Өөрийнхөө талаар, амьдарлынхаа тухай бодох цаг гарга.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Үргэлж хүрэхийг хүсдэг байсан зорилго биелж, таны өмнө шинэ хаалга нээгдэх байх. Төлөвлөгөө өөрчлөгдвөл замбараагүй байдалд хүргэж мэднэ. Өнөөдөр уралдаан тэмцээнд оролцоход амжилттай. Ур чадвараа дээшлүүлэх, урт хугацааны аялалд бүртгүүлэх, аян замд гарахад тохиромжтой. Үг хэлэх бол товч, тодорхой ярьсан нь илүү үр дүнтэй. Амаар ч байна уу, бичгээр ч байна уу, юуг ч илэрхийлсэн бусдад хүчтэй нөлөөлнө.

НУМ - (11/22-12/21)

Сонирхолтой үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс танд амлаж байна. Түүнчлэн хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Сексийн харилцаа болон хайр сэтгэлийн холбоо танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэл бэлэглэж, илэн далангүй байдал, халуун дулаан уур амьсгалаар тэтгэх болно. Дур булаам байдал өсөн нэмэгдэнэ.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр та авхаалжтай байна. Ямар ч үед ойлгомжтой, үр дүнтэй харилцах чадвар чинь амьдралд тань үр өгөөж авчирна. Хувийн болон ажил мэргэжлийн хамтрагчид тодорхой зааврыг олон дахин давтах хэрэг гарна. Гэхдээ шүүмжлэлдээ уужуу тайван ханд, үгүй бол түншүүд тань бухимдана. Оюутнууд бичгийн ажлаа хугацаанд нь бие даах ажлаа үргэлжлүүлэн хийж шалгалтуудаа өгвөл үр дүн нь сайн байна. Жүжигчид, багш нар, болон хуульчдад боломжийн таатай эргэх холбоо ирнэ.

БУМБА - (1/20-2/18)

Ажилчиддаа сэтгэгдэл төрүүлж үлгэр жишээ үзүүл. Үүний тулд өөртөө итгэх итгэл, эрч хүчээр дүүрэн байх хэрэгтэй. Мөн биеэ даасан байдлын ачаар амжилт дагуулна. Хоолны дэглэм барьдаг хүмүүс дотоод хүслээ дага, дасгал хөдөлгөөн идэвхтэй хий. Тамхи татдаг бол тамхиа хаяхад таатай үе. Эрч хүчээ нэмэгдүүлэх, дэмжлэг туслалцаа авахын тулд итгэлцлийн бүлэгт нэгд.  

ЗАГАС - (2/19-3/20)

Өөрийн болон гэр бүлийнхэнийхээ эрүүл мэндэд анхаарах хэрэггэй. Шинэ өглөөг амин дэм нь таарсан өглөөний хоолоор эхэлж, элсэн чихрийн агууламжаа багасга, өглөө болгон тогтсон нэг хэвийн иогын дасгалыг хийж бай. Бүтэн Сарны нөлөөгөөр дуусгаагүй ажлаа дуусгах зоригтой болно. Удахгүй та илүүдэл жингээсээ салах сайхан санаа олно. Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ ойлголцоход илүү амархан болж, гэрийн тань ажил төрөл бага багаар цэгцэрч эхлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл