8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны үнэ буурчээ

2016-09-11 12:46:00

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн наймдугаар сарын үр дүнг танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байна. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсаныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
hudlaa sudalgaa nertei yum hiij tsag buu baraach orond ni bayalag butee mal malal nogoo tari
2016/09/12 202.5.196.97
З. Энхболд
Энэ худлаа судалгаа бна. Хувиар гаргах нь но тойн шинж. Боит мөнгөн дүнгээр хамт гаргаачээ. Ийм утгагүй судалгаандбитгий мөнгө зараачээ. Шинэ байр үнэ огт буурахгүй бгаа шүү
2016/09/11 202.9.44.69