
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэн есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж байна.  
Үзэсгэлэнд  дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид  оролцож байна. Үүнд:
 
- хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж,
 - Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9,
 - ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30,
 - ном бичиг хэрэгсэл 3,
 - үнэт эдлэл 3,
 - барилгын салбараас 2,
 - бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2,
 - импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцож байна.
 
Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэн нь ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

