Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бурхантын хөндийн алтны уурхайн хиймэл нууранд иргэн Б /24 настай, эрэгтэй/ осолдсон хэрэг өчигдөр (2016.09.09) үдшийн 20:30 цагт гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, Цагдаагийн 3 албан хаагч, тус уурхайн 15 ажилтан нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Одоогоор осолдсон хүний цогцос олдоогүй байна. Мөн урьд шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Хөх эрэг” гэдэг газар “Тамирын гол”-ын гарманд /Аймгийн төвөөс баруун зүгт 30 км-т/ УАЗ-469 загварын автомашин, зургаан зорчигч голд суусан банйа. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргажээ.
Хиймэл нууранд осолдсон хүнийг хайж эхэллээ
2016-09-10 14:33:00