8o
Улаанбаатар хот
mobile menu

Драгон автовокзалыг нүүлгэнэ

2016-09-17 13:31:00

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргажээ.Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг юм.Тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг аж. Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт бий.Энэ ачааллыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлж, нэг талаар замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж, нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, автомашины зогсоол болгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бадрах
Хурдан нүүлгээчээ
2016/09/18 59.153.113.131
asdasa
hurdan nuulge. Tur gej baidag um bol iim shiidveruud garah estoi. Zahuudiig bas garga
2016/09/17 103.212.117.81
ЗӨВ
Зөв. Одоо нүүлгэх гэж 4 жил болох байлгүй дээ
2016/09/12 103.229.120.219
Irgen
Ali deer l yariad bicheed baisan. Nuugeegui baigaa yum uu? Hundetgej yavdag negen erhem maani neg udur Manaihan yaridag yum bna Gadniihan hiideg yum bna gej helj bilee. Unen ug shuu.
2016/09/11 89.24.97.71