8o
Улаанбаатар хот
mobile menu

Толбо нуурт хоёр хүн амиа алджээ

2016-09-12 09:15:00

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Хар толгой гэдэг газар Толбо нуурын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага өчигдөр /2016.09.10/ 15:23 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан осолдсон иргэдийн цогцсыг 6 метр гүн уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Цагаан давааны авто замын зорчих хэсэгт 2 зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин онхолдож 2 зорчигч аймгийн эмнэлэгт хүргэгдсэн, автомашиныг босгох тухай дуудлага өчигдөр /2016.09.10/ 17:51 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан босгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл