Их Британийн тамирчин, агаарын спортын аялагч 53 настай Стив Нэш Монголд аялж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач өнгөрсөн сарын 31-ны өдөр бусдын гарт амиа алдсан билээ. Одоогоор Архангай аймгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг томилогдон, талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед хэргийн газар үзлэг хийхэд талийгаачийн гадаад паспорт, болон түрүүвч нь байгаагүй учир шунахайн сэдлээр хөнөөсөн байж болзошгүй аж. Одоогоор талийгаачийн амийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн хоёр иргэнийг сэжигтнээр татан, саатуулаад байна.
Английн иргэнийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр татлаа
2016-09-12 13:23:20