8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулах албан байгууллагуудыг дэмжинэ гэв

2016-09-12 17:41:09

Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.  Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна.
Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох газруудад даалгалаа. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулах талаар гаргаж байгаа санал санаачилгыг  нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллана гэсэн юм. Гэхдээ зөвхөн цэцэрлэг нээх зөвшөөрөл өгөөд зогсох биш, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hahhaahhaha
munhorgil aluurchind ashigtai . vl vzegdegch bolson aluurchind amar bas 1 haalgaar haragdahgvi nevtreh ...
2016/09/13 188.64.243.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment