8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-13 08:31:00

09:00 цагт 

Монгол улсын Үндэсний статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах Улаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн 5 дахь удаагийн хуралдааныг Улаанбаатар хотноо “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. 

10:00 цагт 

Хөгжим бүжгийн Коллежийн байранд Хөгжим бүжгийн коллеж БНХАУ-ын ЭСЯ, хятадын соелын төвийн дэмжлэгтэйгээр "Пи Па", "Хубис" хөгжмийн сургалтыг монголын түүхэнд анх удаа сургалтандаа нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд "Дорнын салхи" соёл урлагийн танхим нээлт болно.

11:30 цагт

 Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид тус дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт

Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” тус яамны Зөвшилцөл танхимд болно. “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон холбогдох газрын захирлууд оролцоно. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment