8o
Улаанбаатар хот
mobile menu

Самар түүж, бэлтгэх хугацааг урагшлуулжээ

2016-09-13 08:34:00

БОАЖ-ын  сайдын 2016 оны наймдугаар сарын 26-ны А/17 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх аймаг сумдыг бүсчилэн тогтоосон аж. “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүгнэлт, орон нутгаас ирсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн  зориулалтаар ашиглаж болох тухай шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргадаг. Үүний дагуу 2016 онд самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Архангай Өвөрхангай Төв Сэлэнгэ Увс Хөвсөл зэрэг 6 аймгийн 16 сумын хушин ойгоос харни ахуйн зориулалтаар Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан зэрэг аймгийн 25 сумын нутаг, Улаанбаатар хотын ногоон бүс, 8 Тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэхээр тогтоосон байна. Тэгвэл энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас  холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн  хуш модны  самрыг  есдүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот  тушаал гарч хэрэгжиж эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment