8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгост харлах иргэдийн тоо нэмэгджээ

2015-12-10 08:36:00

Солонгос руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон явдал юм. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарах даа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсныг болиулсан билээ. Түүнчлэн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болох аж. Энэ мэт Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багассантай холбоотойгоор тус улсад “харлах” тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар албаныханаас тодруулахад, “Манай иргэд Солонгос руу олноор зорчиж байна. Энэ хэмжээгээр тухайн улсад манайхны хэлдгээр “харлах” өөрөөр хэлбэл визийн хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр иргэд бусдыгаа бодоод дор бүртээ ухамсартай хандаж, визийнхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг хүсье. Учир нь, “харлах” тохиолдол ихэсвэл дараа дараагийн иргэд зорчиход хэцүү болж болзошгүй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment