8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн долоо хоногт 1,600 гаруй золбин нохой устгажээ

2016-09-13 11:15:33

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын  05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгджээ. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2,086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5,768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн үйлчилгээ Улаанбаатар нэгтгэлээс нийт 1,657 золбин нохой устгаж булжээ. Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 авто тээврийн шалган байцаах товчоо, постуудад хяналт шалгалтын ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 10,256 тээврийн хэрэгсэл, 20,354 иргэнийг шалгаж, ,5614 ширхэг санамж, сэрэмжлүүлгийн материал тараалаа. Эмээлтийн товчооноос 4, Тэрэлж зүүн аймгийн постноос 1, Налайх IV постноос 7 ширхэг тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, тухай газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment