8o
Улаанбаатар хот
mobile menu

Ухаалаг худагнаас 1000 төгрөгөөр нэг тонн ус худалдаж авна

2016-09-17 13:00:00

Нийслэлийн хэмжээнд "ухаалаг" болгох боломжтой нийт 320 гаруй худаг байгаа аж. Тиймээс энэ онд багтааж 100 худгийг "ухаалаг" болгохоор төлөвлөжээ.  Ухаалаг худаг 24 цаг ажиллах ба иргэд тухайн худгаас картаа авч цаашид төхөөрөмжид картаа уншуулж усаа авах ба дансны үлдэгдлээ харж болох юм байна. Харин картан дахь мөнгө дуусвал Ус сувгийн удирдах газрын дансанд мөнгөө байршуулж үргэлжлүүлэн картаа ашиглана. Усны үнийн хувьд 1000 төгрөгөөр нэг тонн, 3000 төгрөгөөр гурван тонн, 5000 төгрөгөөр таван тонн, 10000 төгрөгөөр 10 тонн ус авах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл