
Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сарын 23-24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраах аж. Өөрөөр хэлбэл, 9-р сарын 24-ний 00:00 цаг болмогц цагаа нэг цагаар урхааж 23-ны өдрийн 23:00 цаг болгох юм.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

