8o
Улаанбаатар хот
mobile menu

Яаралтай дуудлагын 71 хувьд нь тоглоом хийж залгажээ

2016-09-13 12:18:05

Сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ихээр ирэх болжээ.  Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж, хүндрэл учирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн ханджээ. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ШУУРХАЙ АЛБАРААР БИТГИЙ ТОГЛООРОЙ.
2016/09/13 59.153.114.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment