8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ

2016-09-13 12:34:00

Өчигдрийн байдлаар Нийслэлийн онцгой байдлыг газарт голын усанд живж эндсэн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний доод талд Туул голд 11 настай хүүхэд живсэн гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлага өдрийн 15 цагт иржээ. Дуудлагын дагуу  зургаан аврагч газар дээр нь очсон ч хүүхдийг аварч амжаагүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр юм угааж суусан 14 настай хоёр хүүхэд ус руу унаж эндсэн хэрэг гарчээ. Дуудлагын дагуу аврагч нар газар дээр нь очсон хүүхдүүдийн цогцсыг олж амжилгүй харанхуй болсон байна. Тиймээс эрлийг өнөөдөр үргэлжлүүлж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл