8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Булган өнгөрсөн амралтын өдрөөр суллагджээ

2016-09-13 13:50:00

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний гэргий Б.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасаар арваннэгэн сар болоод байсан билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн бямба гарагт сулласан гэнэ. Эх сурвалж Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт холбоогүй, өөр хэргээр шалгаж байгаа гэж мэдээлсэн. Харин зарим нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тул түүнийг сулласан гэх зэргээр мэдээлж байна. Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Булган суллагдаж, гэртээ харьжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл