8o
Улаанбаатар хот
mobile menu

Канадад суралцах албан хаагчдын тоог нэмэх санал гаргав

2015-12-10 09:00:00

Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Франк Эбнерийг хүлээн авч уулзав.Уулзалтаар талууд Монгол, Канадын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Тухайлбал, хоёр талын харилцааны гол чиглэл нь энхийг сахиулах ажиллагаа болж байгааг тэмдэглээд энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хошууч генерал З.Болдбаатар онцлов. Мөн Канад улсад цэргийн мэргэжлээр суралцах цэргийн алба хаагчдынхаа тоог ч нэмэгдүүлэх талаар ярилцжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл