8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн чанадад 45 иргэн нас баржээ

2016-09-13 16:44:00

Гадаа харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаа хийлээ.  Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэхүү хэвлэлийн хурлаа сар бүр тогтмол хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Консулын газрын захирал Я.Ариунболд нарын хүмүүс оролцлоо. Энэ үеэр энэ оны эхний есөн сарын байдлаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 13 улсад нийт 99 монгол иргэн ял эдлэж байгаа аж. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израль улсын тус бүр нэг иргэн байна. Түүнчлэн гадаадын 20 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдлэж байгааг энэ үеэр онцолжээ. Улмаар 2016 оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 45 иргэн нас барсан аж.

Түүнчлэн Консулын Газрын захирал Я.Ариунболд "Байгалийн гамшигт үзэгдэл болж байгаа талаар бид анхаарал хандуулж, шуурхай мэдээг цаг тухайд нь хүргэж байгаа. Сэрэмжлүүлэх шаардлагатай аюултай байдал үүсэх юм бол цаг тухайд нь мэдээлэх болно. Есдүгээр сарын 13-нд болсон газар хөдлөлтийн улмаас нийт 16 хүн бэртсэн. Түүний дотор Монгол Улсын иргэн байхгүй гэх мэдээг авсан” гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл