8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Ганбаатар: Ерөнхий сайд, гишүүдийг ““Сентерра гоулд””-ын гүйцэтгэх захирал ТЕГ-ын дарга асан, генерал Н.Сандаг дарамталж байна

2015-12-10 09:32:00

Ерөнхий сайд саяхан олон нийтэд хийсэн мэдэгдлийн талаар, тэр дундаа мэдэгдэлд дурдагдсан Гацууртын ордын талаар Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны төлөөлөл Гамшигын эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж. Ганбаатараас байр суурийг сонирхлоо.

-Өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд хэлэхдээ “Алтны нөөцөө ч нэмж, байгаль орчныг нь ч нөхөн сэргээлгэх, булш бунхнаа ч хамгаалах ёстой. Энэ бол Гацууртын ордын эсрэг тэсрэг хоёр салаа зам. Шийдэх, шийдэхгүйн хооронд өнгөрсөн хугацаанд,  мянгаас илүү нинжа өм цөм цөлмөж, үнэндээ бол дээрэмдэж байхад эх орон, Ноён уул минь гэж хамгийн чанга хашгирч байсан хатан зүрхтнүүд, хараа нь хурц хүмүүс хаашаа алга болчихов оо? гэж хэлсэн. Үүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийн хувьд ямар хариулт хэлэх вэ?

-11 сарын 27-нд Ерөнхий сайд Ноён уул, Гацууртын ордны талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайн орд газар Засгийн газар дээр хуйвалдааны шинж чанартай байна. Яагаад хуйвалдааны шинж чанартай байна гэхээр Гацууртын ордны асуудал дээр иргэний нийгмийн байгууллагууд эсрэг байр суурьтай байгаа. Орон нутгийн төлөөлөл ,нутгийн иргэд тус орд газрыг ашиглуулахгүй гэсэн байр суурьтай  байгаа. Үүнийг ЗГ, БОНХЯ, Уул уурхайн яамны нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдтай хуйвалдан мэдэгдэл хийж ашиглахаар зорьж байна. Үүнийг бид баримттайгаар дэлгэх цаг нь болсон. ЗГ бүхэл бүтэн нэг компанийн бие төлөөлөл болсоныг нотолгоотойгоор дэлгэхгүй бол асуудал хүндэрч байна. Улсын төсвийг хэлэлцэж байхдаа Гацууртын ордын нэрийг дурьдахгүй нэг  нүүрсний орд гэсэн нэр дурьдаад үүнийг стратегийн ордноос хасах санал гаргаж байна гэсэн санал гаргаад УИХ-ын гишүүдээр орой 21:40 минут болж байхад кноп дарсан.  

-Ерөнхий сайд хүртэл нинжа нар өм цөм цөлмөж дууслаа гэж хэлсэн. Гэтэл та нар ямар ч нинжа байхгүй.  Зөвхөн зохион байгуулалтай нинжа нар байгаа гэсэн хариу хэлээд байгаа?

-Өнөөдөр манай ЗГ “Сентерра гоулд”-ын бие төлөөлөгч болсон. Тэнд зохион байгуулалттай, нинжа нар үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад газрын нинжа нарын асуудлыг та нар мэдэж байгаа. Нинжа нар тухайн орон нутгаа байгаль орчин сүйтгэдэгийг мэдэж байгаа. Гэхдээ Ноён ууланд байгаа хүмүүс бол зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн гишүүд. Тухайн орд дээр алт угааж байгаа ямар ч нинжа байхгүй. Тэнд мөнгөн ус цинатаар алтаа угааж байгаа ямар нинжа байхгүй. Цооногоос авсан хүдэрийн баяжмалаа Мандал суманд бутлуулан тээрэмдүүлдэг .  Мандал суманд хоёр тээрэм байгаа.  Тэр тээрэм байхгүй бол тэнд ямар ч нинжа үйл ажиллагаа явуулах боломжгүй. Энэ хоёр тээрмийг л хянаж чадвал бүх асуудал шийдэгдэх юм. Газар нутгийн тогтоц нь өөрөө саад ихтэй газар нутаг байгаа. Машин тэрэг явах боломжгүй дандаа Ланд 80, 100, 200, 470 гэх том жийпнүүд л  явдаг. Зохион байгуулалтай нинжа нар "Сенттра гоулд"-ын 6 цооногоос алт олборлож байгаа. Хойд талаасаа ордог арцатын амыг хаагаад Түнхэлийг нь онгойлгоод өгсөн.

-Ноён уул гэж баахан орилж, хий хоосон юм ярьж байхад гурван хүний амь нас эрэсдсэн байна?

-Үүнийг зүтгүүлж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХЯ-ын сайд Н.Батцэрэг нар энэ хууль бус үйл ажиллагааг эсэргээр тайлбарлаж байгаа. Тэдний зохион байгуулалтай оруулсан нинжа нарыг оруулж үйл ажиллагаа явуулж байхад гурван хүн амиа алдлаа. Энэ зун Түнхэл тосгоны иргэн Н.Баяраа гэдэг залуу хутгалуулж нас барсан. Энэ залуу яагаад хутгалуулсан бэ гэдгийг цагдаа нар шалгаад эцсийн байдлаар гаргаж ирээгүй байна. Амиа алдсан залуу орон нутгаа маш сайн мэддэг газарчин маягийн хүн байсан. Энэ залуу нутаг орныхоо хаана нь юу байгааг бүгдийг нь мэддэг байсан. Анхнаасаа энэ зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхнийг газарчилж байсан гэж таамаглаж байгаа. Яг нинжа нар байсан газарт хутгалуулж нас барсан.

-Хэдэн хоногийн өмнө нинжа нарын байгаа нутаг дэвсгэрт хоёр иргэн амиа алдлаа?

-Тэгсэн. Өнгөрсөн долоо хоногт тухайн газар нутаг дээр хоёр иргэн шороонд дарагдаж амиа алдсан. Энийг аврах үйл ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын аврах ангийн ажилтан гэмтсэн байгаа. Энэ амиа алдсан гурван хүний амь насыг зохион байгуулалтай гэмт бүлэглэлийг удирдаж байгаа "Сенттра гоулд" , өнөөдрийн Засгийн газар гишүүд хариуцах хэрэгтэй. Эдгээр иргэдийн амийг Засгийн газраас нэхэж байна. Сая БОНХЯ-ны сайд Батцэрэг орон нутагт ажилласан. Тэгэхэд газарчин хөтөчөөр Туяа гэдэг хүн явсан. Энэ нь Гацууртын ордны орон нутаг дахь бие төлөөлөгч Туяа байгаа юм. Тэгэхээр энэ эмэгтэй тэнд зохион байгуулалтайгаар бэлдсэн хүмүүстэйгээ Гацууртын ордыг хөдөлгөе гэсэн шийдвэрийг УИХ-д Батцэрэг сайдаар өргөн бариулах ашиг сонирхолтой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон.

-Үүний цаана хэний ашиг сонирхол байгаа гэж иргэний нийгмийн байгууллагууд харж байна?

Үүний цаана "Сенттра гоулд"-ын гүйцэтгэх захирал ТЕГ-ын дарга асан, генерал Н.Сандагийн дарамтад байгаагаа Ерөнхий сайд, гишүүд өөрсдөө хэлэх хэрэгтэй. Тагнуулын газарт эдгээр нөхдүүдийн "но" байгаа бол тэрийг нь Сандаг гэдэг генерал авч "Центарра гоулд"-ын ашиг сонирхолоор дарамталж байгаа бол үүнийгээ хэлэх хэрэгтэй. Үүнийгээ эрхэм гишүүд маань ард иргэддээ танилцуулаач, өршөөе. Ингээд гацууртын орд Ноён уул эко системээ авч үлдэхийг хүсэж байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment