10.00 Улсын Их Хурлын Байгаль орчны байнгын хорооны гишүүд Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана.
10.30
- Хууль зүй дотоод хэргийн яаманд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МҮХАҮТ, АОЭНХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан , хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлын талаар санал солилцоно.
- ОХУ-ын төмөр зам, БНХАУ-ын төмөр замын удирдах албан тушаалтнууд оролцох "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25-р их хурал Туушин зочид буудалд болно.
11.00
- Улаанбаатар хотын цагдаагийн газраас Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.
- Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Нэн шаардлагатай иргэдэд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа "Хаппи веритас оношлогооны төв"-өөс Монгол ньюс төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл өгнө.
11.30
- Иргэний танхимд "Монгол-Ил хаадын судалгаа", “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” төслийн нээлтийн ёслол болно.
- Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
- Хууль зүйн үндэсний хүрээлэнд Монголын Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хуралтай.
14.00 Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд шилдэг залуу эрдэмтдэд инновацийн дараах тэтгэлэг олгох арга хэмжээ болно.