8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд голын усанд хоёр хүүхэд энджээ

2016-09-14 09:58:19

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт 14 настай, эрэгтэй хоёр хүүхэд “Ховд” голын усанд осолджээ. Ховд голын эрэг дээр юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын зургаан албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн таван албан хаагч, нэг автомашин, орон нутгаас арван хүн, гурван автомашин, нийт 21 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч эндсэн хүүхдүүд олдоогүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment