Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Англи улсын иргэн Стивен Нэйш гэх уулчин Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарсан. Тухайн хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг шалгаж бана. Ажлын хэсэг шуурай ажиллаж, алба хаагчид өчигдөр орой Стив Нэшийн амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилж, эд зүйлс нуусан газрыг нь илрүүлсэн байна. Сэжигтэн этгээд Архангай аймгийн харъяат нэгэн юм байна. Талийгаач биедээ 400 орчим ам.доллартай тэнцэх монгол төгрөг бэлнээр авч явжээ. Сэжигтэн этгээд болон тухайн хэргийн шалгалтын үйл явцын талаар ЦЕГ мэдэлэл хийх гэж байна. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.