8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн анхааралд нойтон цас орж цочир хүйтэрнэ

2016-09-15 11:44:00

Энэ сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчин шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Салхи 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment