Ачааны машины жолооч хоёр настай охиныг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын нутагт амины “Mighty” маркийн машины жолооч хоёр настай эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн өчигдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 хүнийг саатуулж, гарч болзошгүй ослоос сэргийлжээ. Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэлгүй, холбогдох дүрэм журмын дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Ачааны машинд мөргүүлсэн 2 настай охин нас баржээ
2016-09-15 11:56:00