Говь-Алтай аймгийн Тонхил суманд өчигдөр өдрийн 18:32 минутын үед 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээлсэн байна. Газар хөдлөлт тус сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т /У.46014/00// Ө.94002/00/// болсон аж. Одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байгаа нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэдгийг тус сумын Засаг дарга мэдэгджээ.