8o
Улаанбаатар хот
mobile menu

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа хураан авна

2016-09-17 12:25:00

Улсын хэмжээнд  8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ онд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал  хураан авахаар тогтоогоод байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл