8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртэйгээ шатаж амиа алджээ

2015-12-10 09:52:00

Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар онцгой байдлын албаны газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны...тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны...тоотод айлын байшин шатаж байна” гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 53 настай эрэгтэй М нь галтай зуухандаа асаагуур хийснээс зуух нь дэлбэрч өвлийн байшин нь шатсан хэргийг шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment