8o
Улаанбаатар хот
mobile menu

Усанд осолдсон иргэдийн цогцсыг хайж байна

2016-09-15 13:56:00

Усанд осолдсон дөрвөн иргэний цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутгаар урсах Ховд голд юм угааж байгаад хөл алдан живсэн, 14 настай хоёр хүүгийн цогцсыг хайх ажил үргэлжилж байгаа аж. Тэд энэ сарын 11-ний өдөр осолдсон билээ. Мөн энэ сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутгаар урсах Дэлгэр мөрөнд нэг хүн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаар урсах Ховд голд 29 залуу настай живсэн хэрэг гарсан байна. Тиймээс тэдний цогцсыг Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах  салбар, Цагдаагийн байгууллагын ажилтнууд хайж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл