8o
Улаанбаатар хот
mobile menu

Мялзан төст өвчний голомтод 44 пост ажиллаж байна

2016-09-15 13:58:36

Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсны улмаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Аймгийн засаг даргын захирамжаар Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, МХГ  мөн сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа бөгөөд Мялзан төст өвчний голомтод газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна.  Харин Аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд  зургаан пост ажиллаж байгаа аж. 
 

Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож байсан бол одоо аргал, өвс хадлан ногоо зэргийг ч оруулахыг хоригложээ. Бог малын Мялзан төст  гэх өвчин нь  Ховд аймагт анх удаагаа гарч байгаа бөгөөд  хэрхэн ямар замаар халдварладаг талаар тодорхой мэдээлэлгүй учраас  аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын зүгээс гаргасан шйидвэр, зөвлөмж оновчтой эсэхэд Зооноз Өвчин судлалын төвийн мэргэжилтэн Мөнхтөмөр  эргэлзэж байгаагаа хэллээ.  Ард иргэдийн өдөр тумын амьдралын чухал хэрэгцээ болсон аргал түлш, жимс ногоо зэргийг нэвтрүүлэхгүй байх асуудлыг эргэн харахгүй бол төр иргэдийн дунд үл ойлголцол үүсэж, постонд ажиллаж буй алба хаагчдийн ачаалал нэмэгдэж болзошгүйг албаны хүн яриандаа онцолж байна.  

Ямартай ч нөхцөл байдалтай уялдуулан гаргасан төр захиргааны байгууллагын шийдвэрийг  дагаж мөрдөх шаардалагатай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл