8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний валют авч явсан монгол иргэнийг саатуулжээ

2016-09-15 14:23:28

ОХУ-ын Новосибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар цүнхэндээ их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг тус улсын гаалийнхан саатуулжээ. Монгол улсын иргэн Бээжингээс нисч бөгөөд түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлжээ.

Гаалийн албаныхан монгол иргэнийг их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. ОХУ-д 2013 оны 6-р сарын 30-нд “ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар болсон хэмээг Оросын life.ru сайт мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hulgailaagui tsewer mungu l um Bol uhsenee hiij Belen awch yawdagiin, kartand hiij bolohgui yasan mungu um, tgd ch 30 myanga nileen tom tsunh boloh bh shuud l nudend n urtuuskii
2016/09/16 27.123.214.91
ЗОЧИН
Орсуудын сүржигнэх яах вэ гадны хүнээс хууль дүрэм ярьж байгаад хэдэн долларыг нь яаж салгахаа мэдэнэ шүү дээ манайхан харин харийн оронд хүнд юмаа хураалгаж байхаар ядарсан ард түмэндээ өгөхгүй дээ.
2016/09/15 202.9.44.135
zochin
Harin tiimee orsuud yun svrtei yum ve.yu ni ih bgaan zailuul naimaa hiij yavaad iim yum bolson bna da
2016/09/15 202.9.44.92
zochin
Yu ni ih bgaan muusain orsuud surtei sh dee teesh uhdag hulgaichdaasaa salaagui bj
2016/09/15 202.9.44.78