8o
Улаанбаатар хот
mobile menu

Намууд Тусгаар тогтнолын талбайд жагсана

2015-12-10 09:57:00

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам өнөөдөр нэгдсэн жагсаал зохион байгуулахаар болжээ. Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагт эхлэх энэхүү жагсаал “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор болох аж.Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой гэж үзэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл