8o
Улаанбаатар хот
mobile menu

”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж байна

2016-09-15 15:42:01

Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ. 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ Намын ногоон өдрүүд” үзэсгэлэнг нээж Хүнс хөдөө аж ахуйн сайд П. Сэргэлэн хэлэхдээ” Монгол орны малын тоо толгой улам өсөж 57,5 саяд хүрч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авсан гэдгийг онцлон тэмдэглээд, газар тариалангийн салбарт ч амжилт өөд үзүүлэлтүүд гарч байгааг дурьдлаа.

Энэ жилийн “ Намрын ногоон өдрүүд”ийн гол онцлог нь  Хүнс  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ,Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,  үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд  худалдах зорилго тавьсаныг онцоллоо.  Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол  иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсаныг хэллээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин.
Хийх ажилгүй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хүмүүсийг дарга гэж нэрлэнэ. Я. Цэвэл "Монгол хэлний нэвтэрхий толь"
2016/09/15 103.229.122.149
Зочин.
Жил бүр л дарга гэх хүмүүс шинэ ургацын үер ирэх юм. Ямар тэд ногоо тарьсан биш, ямар тэд ногоог ургауулсан биш, ямар тэд хөрөнгө, хүч ээ өгсөн биш, яах гэж гүзээгээ унжуулаад ирдэг байнаа
2016/09/15 103.229.122.149