Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл тасралтгүй гарч байгаа. Эрдэнэт УБҮ-ийн Совет-ийн зөвлөлийн монгол талын гишүүд Оросын талтай зөвшилцэлгүйгээр бие даан шийдвэр гаргасан хэмээх
Мэдэгдэлийг 1жилийн өмнө Оросын аудитын компани, түүнийг удирдсан Александр Жданьков хийсэн байна. Түүний мэдэгдэлээс харахад Эрдэнэт УБҮ маш үрэлгэн, хөрөнгө оруулалтын бодлого нь алсын хараагүй, улс төрчдийн гар хөл дүрээстэй, шахааны хэрэгцээгүй бараанд хөрөнгийг хайр найргүй цацсан, хэмнэлтийн бодлогогүй, монгол талын гишүүд нь гэрээнийхээ дүрэм журмыг мөрддөггүй, дураараа шийдвэр гаргадаг зэрэг дутагдлыг баримтын дагуу дурджээ.
Манай Эрдэнэт үйлвэртэй холбоотой шийдвэр гаргахдаа хурлаар биш өөрсдөө дур мэдэн дүгнэлт гаргадаг талаар ч мөн дурьдсан байна.
Үүний нэг жишээ гэхэд 2010 оны 9-р, 2013 оны 6-р сард л гэхэд Эрдэнэт УБҮ-ийн монгол талын удирдлага П.Цагааны "Ачит ихт" компанитай хамтын ажиллагааны 2 гэрээ, 2 санамж бичигт гарын үсэг зурсан ч үүнийг Оросын тал ерөөсөө мэдээгүй байна.