8o
Улаанбаатар хот
mobile menu

Шалгалтаар давхардсан тоогоор 155 зөрчил илэрчээ

2016-09-15 18:02:00

НМХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 1-ээс эхлэн явуулж эхэлжээ. Одоогоор  худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлсэн байна. Энэхүү зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж ажилласан байна. Мөн шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан 14 нэр төрлийн, 201.5 литр шар айраг болон хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан зургаан аж ахуйн нэгжид 950.000, 18 албан тушаалтанд 6.626.000 төгрөгийн торгууль ноогдуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл