8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын ҮЗХ хойшилж, Б.Амаржаргалыг АТГ баривчилсан өдөр

2016-09-15 18:31:00

Цаг хугацааны эргүүлэгт бид өөрсдийгөө алдчихдаг юм байна. Өөртөө тусалдаггүй, цаг гаргадаггүй,  дуртай спортоор хичээллэдэггүй, амьдрахын төлөө өөрийн сонирхдог ажлаасаа огт өөр ажил хийдэг... гэх мэтчилэн өөрийгөө  бага багаар гээсээр байдаг гэнэ. Болгоно доо гэсээр явтал  амьдрал таны хажуугаар нэг л мэдэхэд л өнгөрнө гэдгийг санаж өөрийгөө хайрлаж байгаарай. Орой бүр энэ цаг мөчид учран золгодог эрхэм уншигч та бүхэнд энэ мэнд хүргэе. Нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Чухал баривчилгаа: НӨХГ-ын газрын дарга Б.Амаржаргалыг АТГ баривчилжээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар өчигдөр баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан аж.

Чухал томилгоо: Ерөнхий сайдын саналаар Н.Буяндэлгэрийг УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр томилжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг чөлөөлж, томилжээ. Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилсон байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт Н.Буяндэлгэрийг Ерөнхий сайдын  саналаар ерөнхий хорооны гишүүнээр томилжээ.

Чухал сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүдийн анхааралд

Замын цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөж байгаа юм. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 3 багш, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан 2 эцэг эхэд Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу хариуцлага тооцсон гэсэн байна. 

Чухал мэдээ: АН-ын ҮЗХ-ын хурал дахин хойшиллоо

Маргааш хуралдах товтой байсан ҮЗХ-ны хурлыг хойшлуулах шийдвэр гарчээ. Тодруулбал өнөөдөр болсон АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаанаар ийнхүү шийдвэрлэсэн байна. Ингэснээр АН-ын ҮЗХ-ны хурал 2 дахь удаагаа хойшиллоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах бололтой. 

Шалгалтаар давхардсан тоогоор 155 зөрчил илэрчээ

НМХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 1-ээс эхлэн явуулж эхэлжээ. Одоогоор  худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлсэн байна. Энэхүү зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж ажилласан байна. Мөн шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан 14 нэр төрлийн, 201.5 литр шар айраг болон хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан зургаан аж ахуйн нэгжид 950.000, 18 албан тушаалтанд 6.626.000 төгрөгийн торгууль ноогдуулжээ. 

Их хэмжээний валют авч явсан монгол иргэнийг саатуулжээ

ОХУ-ын Новосибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар цүнхэндээ их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг тус улсын гаалийнхан саатуулжээ. Монгол улсын иргэн Бээжингээс нисч бөгөөд түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлжээ.

Гаалийн албаныхан монгол иргэнийг их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. ОХУ-д 2013 оны 6-р сарын 30-нд “ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар болсон хэмээг Оросын life.ru сайт мэдээллээ.

351 ширхэг зээрийн эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ

Зээрийн эвэр хууль бусаар БНХАУ-ын хил нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, манай улсын иргэн З энэ сарын 9-ний өдөр 351 ширхэг зээрийн эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ. Түүнийг БНХАУ-ын Эрүүгийн хуулийн дагуу Шилийнгол аймгийн Үзэмчин хошууны урьдчилан хорих газарт саатуулан шалгаж байна. 

Д.Лхагвасүрэн:  АН-ын фракцын давамгайллыг хязгаарлах хэрэгтэй

Ардчилсан намыг Үүсгэн байгуулагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Үүсгэн байгуулагчдын төлөөлөл Анхдугаар зөвлөгөөнөө хийж, АН-ын ҮЗХ, Хяналтын ерөнхий хороо болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад “Ил захидал” илгээж байгаагаа энэ үеэр онцолжээ. Мөн "Их хурал, ҮЗХ, аймаг, нийслэл, дүүргийн намын хороодод ямар нэгэн гаж амбицгүй, албан тушаал, улс төрийн сонирхолоос ангид, төр захиргааны болон намын удирдах байгууллагад ажиллаагүй Ардчилсан намын үүсгэн байгүулагчдын 30 хувийн квотыг оруулах хэрэгтэйг дурджээ. Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн "Өнөөдөр улс төрийн намууд түүний дотор Ардчилсан намын үйл ажиллагаа ихээхэн гажуудаж, шударга ёс намын дотор байхгүй болсон. Тийм учраас Ардчилсан намыг шинэчлэх хэрэгтэй гэж бид үзэж байна" гэв. Түүнчлэн АН-ын фракцын давамгайллыг хязгаарлах хэрэгтэй. Мөн зөв бодлого шийдвэрийг дэмжих, ажил хэрэг болгохыг онцлон тэмдэглэсэн юм. 

Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихгүй

 Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд манай улсын нэлээд хүн мөнгөө хадгалдаг мэдээлэл талаар мэдээлэл нэлээд хэдэн сарын өмнө нь гарч нэлээд дуулиан тарьсан. 
Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд багтаж байсаныг бид бүхэн санаж байгаа билээ. Монголын оффшорчдоос хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг эзэмшдэг гэсэн мэдээлэл гарч байсан бол “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр удаалж байсан.  Төрийн өндөр албан тушаалтан Оффшор бүсэд данстай байх нь хэр ёс зүйд нийцэх вэ гэдэг асуудал тухайн үед маш хүчтэй яригдаж байсан. Харин нь одоо энэ асуудлыг шийдэхээр болжээ. Тодруулбал, 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна. Ийм учраас төрийн албан хаагч, төрд ажиллаж байсан эрхэмүүд Оффшор дансыг баяртай гэж хэлэх цаг нь болсон байна. 

Өмнө нь АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцож, зарим нь өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж байсан бол улсын нэг ч үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд бүгд үгүй хэмээн эсэргүүцсээр асуудал намжсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dolgor
MAN ankh garahdaa Mergejliin zasgiin gazar baiguulna gesnee yagaad mongonii zasgiin gazar baiguulaad baina daa setguulch yu hiih yum be
2016/09/20 103.212.117.145
dolgor
Tomor zamiin alband dandaa mergejliin bus humuus tomilogdson baih yum ene setguulch mergejliin bus humuus yu medej ajlaa yawuulah bol doo MAN bolovson huchneer dutuu yum baih daa
2016/09/20 103.212.117.145
Шударга бус
Оросууд сайхан дээрэм хийдэг болоо юу? Угаасаа ч билүү? Тэгэд бас хууль бус мөнгө гэж юу яриад байгаан бол? Зовлогоо зовоож олсон бол яах уу? Муусайн оросуудыг орж ирэхээр нь өөрсдийг яааг ингэж нарий
2016/09/15 202.70.46.239