8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-16 09:08:09

08:30 цагт-Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна. 

10:00 цагт- Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан болно.

11:00 цагт- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал УДЭТ-т болно.

11:30- Иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30- МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно.

11:30 цагт- “Хилчин” цогцолборын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

12:00 цагт- “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талархлын хүлээн авалт Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

12:00- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллах санамж бичиг МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхимд байгуулна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл