8o
Улаанбаатар хот
mobile menu

C.Дэмбэрэл: Манай улсад 10 гаруй шашны гаж урсгал үйл ажиллагаа явуулж байна

2016-09-16 09:53:00

Монгол Улс 1990 оны Ардчиллаас хойш Үндсэн хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхийн талаар хуульчлан зааж өгсөн байдаг. Ингэснээр ямар шашин шүтэх нь тухайн хүний эрх. Гэтэл  сүүлийн жилүүдэд манайд улсад гадны шашны байгууллага ихээр орж ирэх болж үүнээс үүдэн нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх чиг хандлага ажиглагдах болсон юм. Тиймээс манайд улсад үйл ажиллагаа явуулж буй шашны сүм, хийд болон, тэдэнд төрөөс ямар бодлого хэрэгжүүлдэг, мэргэжлийн шашин судлаач хэр байдаг талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Манайд ганцхан гэж тооцогддог МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хэдэн онд байгуулагдаж байсан вэ? Энэ талаар яриагаа эхэлье.

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд нийт 200 гаруй шашин судлаач мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн.  

Өнөөдрийн байдлаар манай улсад хичнээн гадны шашны урсгал орж ирээд байна вэ?

Шашны сүм, хийдийг ангилж бүртгэхдээ мэргэжлийн бус хүмүүс хийснээс урсгал чиглэлийг нь эндүүрч буруу ангилах, үүсэл гарал, номлол сургаалийн хувьд тэс өөр шашнуудыг нэг бүлэгт багтаах, шашнуудыг түүхэн хөгжил, төлөвшлөөр нь гаж урсгал, культ, сект, шашин гэж ангилдаг ёсыг үл харгалзан үзэх нийтлэг алдаа ажигллагддаг.

-1990 оны Ардчилсан хувьсгалaaр  Монгол Улсын Үндсэн хуульд хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчилж өгсөн. 1990 оноос хойш манайд гадны  олон шашны урсгал, чиглэлүүд ном, сургаалаа дэлгэрүүлэх үйл ажиллагаа идэвхжсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад үндэстний, дэлхийн, шинэ шашны хөдөлгөөний гээд 20 гаруй шашны урсгал чиглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Статистикийн төвөөс гаргасан баримтаар 360 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүн мэдээ байдаг. Улсын статистикийн төв газар, Хууль зүйн яам, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэх газрууд шашны байгууллагын талаар янз бүрийн судалгаа хийдэг. Гэтэл дээрхи байгууллагуудын судалгаанд дурдсан тоо баримтууд хоорондоо зөрдөг. Өнөөгийн байдлаар албан бус тоогоор улсын хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлээд 800 гаруй сүм, хийд, цуглаан үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад ингэж тоо, баримт зөрөөд байна гэхээр төрөөс шашин талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагад мэргэжлийн хүн дутмаг байгаатай холбоотой. Шашны сүм, хийдийг ангилж бүртгэхдээ мэргэжлийн бус хүмүүс хийснээс урсгал чиглэлийг нь эндүүрч буруу ангилах, үүсэл гарал, номлол сургаалийн хувьд тэс өөр шашнуудыг нэг бүлэгт багтаах, шашнуудыг түүхэн хөгжил, төлөвшлөөр нь гаж урсгал, культ, сект, шашин гэж ангилдаг ёсыг үл харгалзан үзэх нийтлэг алдаа байна.

-Манайд ямар шашны аль урсгал нь түлхүү байна вэ?

-Христийн шашны Протестант урсгал  чиглэлд хамаарагдах шашны сүм цуглаанууд нилээд орж ирж байна. Үүнээс гадна өнөөдөр Монголд христийн ариун библийн сургаалийг бусад шашны номлол сургаальтай хольж гажуудуулсан Америк, Солонгос номлогчдын үндэслэсэн шинэ шашны хөдөлгөөний урсгал чиглэлүүд их дэлгэрч байна.

Протестантууд нь нэгдүгээрт зөвхөн библийн дээд эрх мэдэлд итгэдэг, хоёрдугаарт цор ганц итгэлээр тэнгэр бурханд ивээгдэнэ, гуравдугаарт бүх христ итгэгчид тэнгэр бурхантай ямар нэг дундын холбогчгүйгээр шууд холбогдох боломжтой гэсэн гурван зарчмыг баримтладагаараа бусад христийн урсгалаас ялгагддаг онцлогтой.

-Протестант урсгалын онцлог юу вэ?  

 -Христийн шашны гурван гол урсгал чиглэлийн нэг нь Протестант урсгал юм. Энэ урсгал нь XVI зуунд Ромын Католик сүм хийдийн номлол сургаал, шашны зан үйлд өөрчлөлт хийх зорилготой Германы номлогч Мартин Лютерийн үүсгэсэн хөдөлгөөнөөс эхлэлтэй. Түүний үүсгэсэн хөдөлгөөнд Ромын Католик сүм хийдийн язгууртан санваартнуудын хэмжээгүй эрх дархыг хязгаарлах, зарим номлол, зан үйлийг эсэргүүцэж өөрчлөх хүсэлтэй бүлгүүд нэгдэх болсоноор Протестантууд гэх нэрийг авсан байдаг. Ромын Католик сүм хийдийг өөрчлөх хүсэл нь бүтэлгүй болмогц тэдгээр шинэчлэгчид /реформистууд/ Ромын Католик сүмээс салан тусгаарлан Лютеранчууд сүмээ зүүн Европ, Герман, Скандинавын орнуудад үүсгэн байгуулж, Калвиний номлолыг дагадаг реформистүүд сүмээ Швейцарь, Голландад байгуулж, улмаар Шотландад Пресбитриан сүм, Англид Англикан сүмүүд үүссэн түүхтэй. Протестантууд нь нэгдүгээрт зөвхөн библийн дээд эрх мэдэлд итгэдэг, хоёрдугаарт цор ганц итгэлээр тэнгэр бурханд ивээгдэнэ, гуравдугаарт бүх христ итгэгчид тэнгэр бурхантай ямар нэг дундын холбогчгүйгээр шууд холбогдох боломжтой гэсэн гурван зарчмыг баримтладагаараа бусад христийн урсгалаас ялгагддаг онцлогтой. 

Гаднаас орж ирж байгаа шашны байгууллага, сүм хийд өөрсдийн номлол сургаалыг түгээх, монголын ард түмний оюун санааны зах зээлд өрсөлдөх зорилготойгоор орж ирдэг.

-Гаднаас шашин орж ирэх шалтгаан юу вэ?

-Шашин судлаачдын судалгаагаар аливаа улс оронд шашин дэлгэрэх гол үндэс шалтгаан  нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг.  Түүнээс гадна 1990 оноос хойш бий болсон цагаачлалын асуудал, хүн амын шилжилт хөдөлгөөн, сууршил нягтаршил, иргэдийн боловсролын байдал шашин дэлгэрэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Манай улсын иргэд Солонгос, Америк, Европын улс орон руу ихээр цагаачлах болсон. Цагаачдыг таниж мэдэхгүй хүний нутагт байр сууриа олоход нь тухайн улсын шашны байгууллагууд их дэмжлэг үзүүлдэг байна. Энэ нь итгэл үнэмшлээ сольж, өөр шашин шүтэхэд хүргэдэг. Ийм байдлаар итгэл үнэмшлээ сольсон хүмүүс нутагтаа буцаж ирээд өөрийн шинэ шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. Тухайн улсын хүн амын дийлэнх нь шүтдэг зонхилох шашны үйл ажиллагаа доголдоод ирэхээр хүмүүс гадны бусад шашинд орж эхэлдэг байна. Гаднаас орж ирж байгаа шашны байгууллага, сүм хийд өөрсдийн номлол сургаалыг түгээх, монголын ард түмний оюун санааны зах зээлд өрсөлдөх зорилготойгоор орж ирдэг. Монголд ямар шашин нийгэмд хандсан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна, тэр шашин олон дагагч, итгэгчидтэй болох боломж их байна. Энэ нь сүм, хийдүүдийн хооронд олон итгэгчидтэй болох өрсөлдөөнийг бий болгодог. Монголд зарим сүм цуглаанууд өөрсдийн номлол сургаалыг тэнгэрт тултал магтаж, бусад сүм хийдийг газар доор ортол муулах шашны шударга бус өрсөлдөөн газар авч байна. Түүнээс гадна иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг ашиглан тэдний итгэл бишрэлээр тоглох, тархи угаах, бодол санааг нь хянаж удирдан  итгэгч дагагчдийг хохироох явдал цөөнгүй тохиолдох болжээ. Тиймээс төрийн зүгээс шашин хоорондын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хууль, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байна.

-Төрийн зүгээс шашин хоорондын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах зайлшгүй шаардлага гарч ирээд байна гэж та ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Түүнээс гадна иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг ашиглан тэдний итгэл бишрэлээр тоглох, тархи угаах, бодол санааг нь хянаж удирдан  итгэгч дагагчдийг хохироох явдал цөөнгүй тохиолдох болжээ.

 -Шашны нийгэмд гүйцэтгэх үүргийн нэг нь хүмүүсийг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь нэгтгэж нийгмийг цул болгох, бэхжүүлэх явдал юм. Нөгөө талаар шашин заримдаа нийгмийг итгэл үнэмшлээр нь олон бүлэгт хувааж задалдаг. Манай улс гурван  сая хүн амтай гэтэл энэ олон шашны урсгал, үзэл номлол, баримтлалаас үүдэн хүмүүсийн дунд үйл ойлголцол үүсч, талцах байдал ажиглагдах боллоо. Гадаадын зарим улс оронд үйл ажиллагааг нь хориглосон шашны байгууллагууд монголд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байна. Үүнийг төрөөс зохицуулахын тулд хот, аймаг, сум, дүүргийн төр, захиргааны байгууллагуудад шашин судлаачдыг авч ажлуулах хэрэгтэй. Төрөөс шашны талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг зохицуулахад мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай.  Нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн  шашны байгуулагад зөвшөөрөл өгдөг шашны асуудал хариуцсан ажилтан нь шашин судлалын мэргэжилтэй хүн байх ёстой. Шашны байгууллагад зөвшөөрөл олгохдоо тухайн шашны нийгэмд үзүүлэх нөлөө, хүмүүсийг гэр бүл, нийгмээс нь холдуулдаг эсэх, нийгмийн амьдралд идэвхгүй болгодог эсэх, ямар шашны номлол сургаалыг баримталж үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэлд аюул учруулах эсэх, гадны улс оронд хориглогдсон эсэх, тухайн шашны номлогч нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, Монгол Улсын хууль ёс, төр, сүм хийдийн харилцааны хуулийг хэрхэн  дагаж мөрдөж байгаа, монголын түүх соёл, уламжлалд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа зэрэг шалгуур тавьж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь зүйтэй болов уу. Төрөөс ийм хяналт тавьж чадсанаар гаднаас шашны элдэв гаж урсгал орж ирэхээс сэргийлэх боломжтой.

-Христийн шашны номлогч нар 200 гаруй хүнийг Туул голын усанд аваачиж усан баталгаа хийлгэж буй зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн. Энэ зан үйл яг ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн амралтын өдрөөр манайд үйл ажиллагаа явуулдаг христийн сүмийн солонгос пастор нар монголчуудад усан баталгаа буюу баптисм хүртээсэн байна лээ. Энэ зан үйл нь тухайн шашныхаа номлолд эргэж буцалтгүйгээр орж, ам тангараг өгч, усаар биеэ сэтгэлээ ариусгаж буй ёслол юм. Христийн шашны урсгал чиглэлээсээ хамаараад баптисмыг янз бүрийн хэлбэрээр үйлддэг. Усан баталгаа нь тухайн хүн урьдын амьдралаа орхин шашны номлолоо даган сүмийн шинэ амьдралд орж байгааг бэлэгддэг. 

Монгол Улсын хууль ёс, төр, сүм хийдийн харилцааны хуулийг хэрхэн  дагаж мөрдөж байгаа, монголын түүх соёл, уламжлалд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа зэрэг шалгуур тавьж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь зүйтэй болов уу.

-Шашны гаж урсгал гэсэн зүйл сүүлийн үед нилээд хүчээ авч байна. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх гаж урсгал манайд орж ирсэн үү?

-Манай улсад дэлгэрч буй шинэ шашны хөдөлгөөнүүдийг /хэвлэл мэдээлэлийнхэн, энэ шашны хөдөлгөөний хохирогчид, тэдний ар гэрийнхэн гаж урсгал гэж үздэг/ ихэвчлэн Америк, Солонгос улсаас ирсэн шашны номлогчид дэлгэрүүлж байгаа ажиглагддаг. Шашны гаж урсгал гэдэг тодорхойлолтыг өгөхдөө судлаачид янз бүрийн байр сууринаас хандаж тодорхойлдог. Христийн шашны онолыг судалдаг теологчид шинэ шашны хөдөлгөөнийг тодорхойлохдоо христийн ариун библийг гуйвуулж, бусад шашны номлол сургаальтай хольсон, ариун гурвалыг шүтэхээс илүүтэй тухайн шашныг үндэслэгч нэг хүнийг тахин шүтдэг, сүм цуглааны зохион байгуулалт, зан үйл, үйл ажиллагаа нь библи-д заасан христийн сүм цуглаанаас гажсан гэж үзээд гаж урсгал гэж тодорхойлдог. Зарим шашин судлаачид, сэтгэл судлаачид шинэ шашны хөдөлгөөн нь  хүний тархийг угаадаг, бодол санааг хянаж захирдаг, хүнийг өөрийн гэсэн үзэл бодолгүй болгож, гэр бүл, нийгмийн амьдралаас нь холдуудаг гэж үзээд гаж урсгал гэж тодорхойлох нь бас байдаг. Өнөөгийн байдлаар Монголын Эвангелийн эвсэлээс гаргасан товхимолд дурдсанаар Монголд Мүүн, Ан Санхуны гэрчлэлийн нийгэмлэг (Ээж бурхан), Ёховагийн гэрч нар гэх мэт арав гаруй шашны гаж урсгал үйл ажиллагаа явуулж байна. Гаднаас ирж байгаа христийн шашны нэр барьсан гаж урсгалын номлогч, пасторууд монгол хэл сайн мэдэхгүй, монголын түүх соёл, уламжлал, зан үйл, нүүдлийн соёлтой холбоотой монголчуудын байгаль дэлхийгээ хайрлах, уул овоогоо тахих, мал маллах зан үйлүүдийг балар эртний мухар сүсэг гэж монгол соёл уламжлал руу дайрах, буруугаар мушгин гуйвуулж тайлбарлах явдал зарим солонгос номлогчдын номлолоос ажиглагддаг. Гаднаас орж ирж байгаа  шашны  гаж урсгалын номлогч нар монгол түүх соёл, уламжлал, ёс заншлыг судалж, түүнд хүндэтгэлтэй хандан, улсын хууль, дүрэмд захирагдан үйл ажиллагаа явуулах нь зохистой болов уу. Энэ тал дээр төрийн байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүс анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч, зохицуулах шаардлага урган гарч ирж байна. Шашин судлаачид шашны аливаа ёс бус үйлдлийг судалж, болохгүй бүтэхгүй зүйлийг нь олон нийтэд ил гаргаж тавьсанаар шашны байгууллагуудын үйл ажиллагаа зөв чиглэлд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Шашин судлал хүчтэй хөгжсөн улс оронд шашны байгууллагуудын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь багасаж байдаг.

Өнөөгийн байдлаар Монголын Эвангелийн эвсэлээс гаргасан товхимолд дурдсанаар Монголд Мүүн, Ан Санхуны гэрчлэлийн нийгэмлэг (Ээж бурхан), Ёховагийн гэрч нар гэх мэт арав гаруй шашны гаж урсгал үйл ажиллагаа явуулж байна.

-Мүүн гэдэг нь бие даасан шашин уу, эсвэл нэг хүний номлол, үзэл баримтлал уу. Зарим нь шашны гаж урсгал ч гэж ярих юм?

-Мүүний шашныг шашин судлаачид шинэ шашны хөдөлгөөн гэж нэрлэдэг.  Мүүнийг үндэслэгч Сон Мён Мүүн нь 1936 онд анх Есүс Христтэй ер бусын тохиолдлоор уулзсан зөнч гэж өөрийгөө зарлаад 1954 онд анхны Эв нэгдлийн сүмээ Өмнөд  Солонгосын Сөүл хотод байгуулж байсан түүхтэй. Тэрээр өөрийн номлолоо дэлгэрүүлэхдээ христийн ариун библи, солонгосын эртний бөө мөргөл, күнз, дао, буддын номлол сургааль, шинжлэх ухааны зарим онолыг ашигласан гэж судлаачид үздэг.   Уламжлалт шашнаас өөр байдлаар ном, сургаалаа дэлгэрүүлдэг. Өнөөгийн хүмүүсийн хүсч мөрөөдөж, сонирхож байгаа тэр зүйл рүү нь үйл ажиллагаагаа чиглүүлж явуулдаг. Шинэ шашны хөдөлгөөний нэг онцлог нь иргэний, төрийн бус байгууллага  шиг гадаад хэл заах, хувь хүний төлөвшлийн талаар лекц унших, аялал, зугаалга зохион байгуулах, хүлээн авалт хийх, түүндээ нэр хүндтэй хүмүүсийг татан оролцуулах зэрэг өөр хэлбэрээр шашны номлолоо дэлгэрүүлдэг.  Зарим судлаачид мүүний  шашны хувь хүн, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөг нь судалж үзээд  гаж урсгалд оруулдаг.

-Сүүлийн үед гэр бүлийн амьдралд шашны нөлөө ороод байгаа юм шиг надад санагддаг л даа. Судалгаа хийгээд явж байхад шашны нөлөө гэр бүлд хэр нөлөөлж байна вэ?

-Өнөөдөр манай иргэдийн гэр бүлийн амьдралд шашин чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Өнөөгийн монгол гэр бүлийн гишүүд дотор янз бүрийн шашинтай хүмүүс бий болжээ. Гэр бүлийн гишүүдийн дотор хурим, оршуулгын ёслолыг ямар шашны зан үйлээр хийх талаар талцаж хуваагдах, үл ойлголцох  асуудал гарах болжээ. Тухайн гэр бүлийн амьдралд тохиолдох чухал үйл явдалд шашны зан үйл чухал үүрэг гүйцэтгэх болоод байна. Гэр бүлийн амьдрал зохиохдоо нэг сүм цуглаанд явдаг, нэг итгэл үнэмшилтэй хүнийг хань ижлээ болгон сонгож байна. Сүмийн гишүүдийн хувьд нэг итгэл үнэмшилтэй байх тусмаа гэр бүл нь илүү бат бөх болж, тэнгэрбурханы өмнө, сүмийнхээ гишүүдийн дунд ам тангараг авч, тэдний дэмжлэг тусламжаар аз жаргалтай, сайхан гэр бүлийг бий болгоно гэсэн ойлголт байдаг.

-Шашны байгууллагууд хэрхэн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Шашны байгууллага, сүм хийдүүд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн газраас зөвшөөрөл  авч үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө сүм, хийд байгуулах дотоод дүрэм журмаа баталж, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-аас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахдаа үйл ажиллагаа нь тогтмол явж байна уу, нийгэмд хандсан ямар үйл ажиллагаа явуулж байна, санхүү, үйл ажиллагааны тайлангаа  гаргаж өгөөд, Монгол Улсын төр сүм хийдийн харилцааны хуулинд заасан дагуу үйл ажиллагаа явуулж байвал сунгадаг.

-Сүмийн үнэнч итгэгч болсон хойно тухайн итгэгч орлогынхоо 10 хувийг хандив болгож өгдөг гэсэн?

-Тухайн христийн сүмийн үнэнч итгэгч, идэвхтэй оролцдог жинхэнэ гишүүн  олсон хойно орлогынхоо 10 хувийг хандив болгож өгдөг. Тэр мөнгө нь сүмийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг тусламж болж өгдөг. Сүмийн гишүүдийн хандив нь ихэнхдээ шинээр сүмийн үйл ажиллагааг сонирхон, сүмээс тусламж хүсэн орж ирж буй хүмүүст зориулагддаг болов уу.

-Гадны шашны байгууллагууд тааруу амьдралтай хүмүүст тусалж дэмжлэг үзүүлэх маягаар итгэгчээ болгодог. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Шашин судлаачдын үзэж байгаагаар эдийн засгийн хүндрэл, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн иргэдийн шашинд итгэх итгэл нэмэгддэг. Яагаад гэвэл нийгэм , улс төр, эдийн засгийн тогтворгүй, маргааш юу болохыг мэдэхгүй хүмүүс тэнгэр бурхан, ертөнцийн эзэн гэх агуу хүчинд  итгэж эхэлдэг. Шашны сүм цуглаанууд хөдөөнөөс орон нутагт шилжиж ирсэн, хотод харж хандах, туслах хүнгүй, ажил төрөлгүй, маргаашийнхаа амьдралд эргэлзсэн хүмүүсийг сонгож үйл ажиллагаандаа татаж оруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар хотын захын хороололуудад шашны сүм цуглаанууд ихээр байгуулагдаж байна. Хөгжингүй улс орнуудад сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохдоо тухайн дүүрэг, хорооны хүн амын нягтаршил, хот төлөвлөлт, дэд бүтэц, байгаль орчинд үзүүлэх нөлөө, оршин суугчдын саналыг авч зөвшөөрөл олгодог бол манайд дээрхи хүчин зүйлийг харгалзан үзэж зөвшөөрөл олгодог эсэх нь тодорхойгүй байна. Гучаас доош насныхан итгэл үнэмшил, шашнаа солих нь амархан байдгийг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс гадны шашны байгууллагууд эдгээр хүмүүс рүү хандсан үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Тэдний  үйл ажиллагаагаа нь ч  олон хэлбэрээр явагддаг. Тэд шашны номлолоо заахаас гадна, нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулах, гадаад хэл заах, мэргэжил олгох сургалт, уулзалт зохион байгуулах, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан цуглаан, аялал зугаалга, идэвхтэй амралтыг зохион байгуулдаг нь залуучуудыг ихээр татах үндэс болж өгдөг тал ажиглагддаг.

-Шашин судлаачийн хувьд та шашин шүтлэгээ сонгож буй хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Шашин судлаачийн хувьд манай улсын иргэд үндсэн хуульд заасан шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхдээ  тухайн шашны номлол сургаал нь улс орны үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэлд ямар нөлөө, үр дагавар авчирахыг харгалзан үзэж, хэн нэгний ятгалга, ухуулгад авталгүй, өөрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгээ өөрөө сонгох шийдвэр гаргах нь хамгийн оновчтой зөв сонголт байх болов уу гэж зөвлөмөөр байна. 

-Ярилцсанд баярлалаа.  

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үнэн
Бид энэ ээж билүү солонгос нүгэлтнийг мэдэхгүй. Монголоос яв. Нүгэлтэн ан болон ажума бурууг ологч хүнээ
2021/10/09 103.26.194.106
Үнэн
Хүний эрхийг хамгаалж дуугарсан танд баярлалаа. Гаж урсгалуудыг бүгдийг хаа
2021/10/09 103.26.194.106
Үнэн
Ээж гэдэг солонгос нөгөө Шуналт хүүхний газрыг шалга. we love you Гээд байгууллагын нэрээр үйл ажиллагаа явуулдаг.
2021/10/09 103.26.194.106
Зулаа
Шинжлэх ухааны үндэслэлтэй онол ярьж байгаа хүнийг өөрийнхөө үзэл бодлыг ярьж байгаа юм шиг хүлээж аваад уурлаад байхийн зарим хүмүүс. Малл вэ ч гэсэн байх шиг. Эх хэлээрээ уншаад ойлгохоо байгаа юу
2018/10/09 66.181.161.58
бодол
Бид нар шашинг хэн нэгний шахалтаар шүтэх дагах албагүй дагахгүй шүтэхгүй бол тэд яачиж чадахгүй бас төвд бурханы шашин монгол бурханы шашин гэж байхгүй энэ дэлхий нийтийн шашин ч биш зөвхөн мунхарал
2017/11/11 182.160.34.60
ZOCHIN
MUSLIM GEDEG HUND MUSLIM ANHDAGCHUU HRIST ANHDAGCHUU.
2017/10/24 202.70.46.224
N.Duia
Hynii itgel bishrel bol yamar negen uchir shaltgaanii ulmaas togtdog baih..Ene shashind itge geg hicheel zytgel gargaad itgehgyi bolobuu.geg bodoh iumaa
2017/10/23 202.179.24.247
муслим
чамайг ямар шашин судлаач гэдийн.христ угаасаа 300 жилийн дараа гэхэд нэгэнт хувирцан утгаа алдсан байсан.энэ бол шашин биш.өриун 3 ч гэх шиг мал вэ
2016/09/17 31.4.186.240
bid
mongol ulamjlal uwug deedsee umartsan hrist busad shashin gadaad hudsl zurag domigt burhan gd mungu ugaan huue
2016/09/16 202.70.47.90
цэцэг
Монголд аюулын харанга дэлдэж байгаа шашин бол төвдөөс хөөгдсөн сахиус савдагын шашин яагаад аюултай гэж гэхээр монгол төрд шургалчихсан Ан .МАн ын ард шашины бүлэг байдаг
2016/09/16 122.201.31.49