8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу 39 жолоочийг илрүүлжээ

2016-09-16 10:22:57

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсөн байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч гурав байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл