8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр номын баяр болно

2016-09-16 10:59:28

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд”уриатайгаар зохион байгуулах номын баярын үеэр оюуны салбарын маш өргөн цугларалт болдог гэдгээрээ онцлог.

Энэ жилийн намрын “Номын баяр” өнөөдрөөс эхэлж буй бөгөөд 9-р сарын 16-17-ны өдрүүдэд 20 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.Энэхүү номын баярт Интерном номын дэлгүүр, Монсудар хэвлэлийн газар, “Цэнхэр гүзээлзгэнэ” ХХК, Гёте институт хамтран оролцох юм.

Мөн номын баярын үеэр бүх ном 50 хүртэлх хувиар хямдрах болно. Их хотын уншигчид та бүхэн "Номын баяр"-таа идэвхитэй оролцоорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл