8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлчээрийн зохистой ашиглалтын талаар хэлэлцүүлэг хийлээ

2016-09-16 11:46:09

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож үг хэлж, хэлэлцүүлгийн явцад амжилт хүссэнээр эхэлсэн юм. “Бэлчээр хамгаалах хууль”-ийн төслийн хэлэлцүүлэгт 15 сумын газрын даамал, малчдын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцсон ба бэлчээрийн даац хэтрэлтийг зогсоох, зөв зохистой ашиглах, бэлчээрээ хамгаалах зэрэг малчдын өмнө тулгамдаад буй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл